Өнөөдөр, 6-ны өдөр 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын хоёрдугаар чуулганы төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэг болно. Үдээс өмнө засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, үдээс хойш төлөвлөгөөний тайлан болоод төсөл, төсвийн тайлан болоод төслийг хянан шалгах юм.
УТЗЗ-ийн 14 дэх удаагийн Бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган салбарын нэгдсэн болон багийн хуралдаан хийнэ. Үдээс өмнө засгийн газрын ажлын тайланг хэлэлцэж, мөн Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэнэ. Үдээс хойш үргэлжлүүлэн засгийн газрын ажлын тайланг хэлэлцэж, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэх бөгөөд төлөвлөгөөний тайлан, төсвийн тайлан, Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын хуулийн засварын төсөл хэлэлцэнэ.