Шинжлэх ухаан технологийн инноваци бол шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхийн зангилаа
2024-03-06 10:44:58
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжин хотноо БХАТИХ-ын жил тутмын чуулганд оролцож буй Бүх Хятадын ардын төлөөлөгч, Бугатын гангийн группын хязгаарлагдмал компанийн захирал, намын хорооны нарийн бичгийн дарга Мэн Фаньин 5-ны өдөр сэтгүүлчид хандан хэлэхдээ, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь үр бүтэмж сайтай, өндөр түвшний чансаатай үйлдвэрлэлийн хэлбэр юм. Аж ахуйн нэгжүүдийн үр бүтэмжээ дээшлүүлэхийн гол арга зам төдийгүй тогтвортой бүтээлч хөгжлийн гол хүчин юм гэжээ. 

Бугатын гангийн групп нь сүүлийн жилүүдэд ухаалаг үйлдвэрлэл, дижитал хөгжлийн талаар шинэ амжилтад хүрч, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний түвшнээ дээшлүүлсээр байгаа юм. Мэн Фаньин хэлэхдээ, шинжлэх ухаан технологийн инноваци нь аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадлын гол эх үүсвэр боллоо. Бугатын гангийн групп шинжлэх ухаан технологийн судалгаанд зарцуулах санхүүжилтээ улам нэмэгдүүлж, илүү үр дүнтэй, ухаалаг, байгаль орчинд ээлтэй чиглэлээр хөгжүүлнэ гэжээ. 

Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн хэлбэрээ өөрчлөхийн зангилаа төдийгүй Хятад улсын эдийн засаг өндөр чанартай хөгжихийн амин чухал хөдөлгөх хүч мөн гэж Мэн Фаньин хэлээд аж ахуйн нэгжүүд шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг идэвхтэй бүрдүүлэн, шинжлэх ухаан технологийн инновацийн хүчээ чангатган, эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжилд илүү их хувь нэмэр оруулахыг уриалжээ.