Ши Жиньпин эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ хүргэлээ
2024-03-06 20:00:20
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 6-ны үдээс хойш ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 2-р чуулганд оролцож байгаа Гоминданы хувьсгалт хороо, шинжлэх ухаан технологийн салбар, байгаль орчин, эх баялгийн салбаруудын нэгдсэн хэсгийн гишүүдийн хуралд оролцож, тэдний санал хүсэлтийг сонсов.

Гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дөхөж буйтай тохиолдуулан Ши Жиньпин Хятадын Коммунист намын төв хорооны нэрийн өмнөөс “Хоёр чуулган”-д оролцож буй эмэгтэй төлөөлөгч гишүүд, эмэгтэй ажилтнуудад, мөн Хятадын бүх үндэстэн, нийгмийн бүх давхаргын эмэгтэйчүүд, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайвань дахь элэг нэгтэн эмэгтэйчүүд, гадаад дахь элэг нэгтэн эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүллээ.