Хятадын хоёр чуулганаас эдийн засгийн хөгжлийг улам ахиулах тухай төлөвлөгөө гаргасныг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна. Олон улсын зүтгэлтнүүд хэлэхдээ, Хятад маягийн шинэчлэлт, шинэ чанарын үйлдвэрлэх хүч зэрэг түлхүүр үгс нь итгэл, боломжийг нэмэгдүүлж байна гэв.
АНУ-ын Кун сангийн тэргүүн Роберт Кун хэлэхдээ: Хятадын эдийн засаг өмнө нь тоо хэмжээг чухалчилдаг байсан. Харин одоо чанарыг онцолдог боллоо. Энэ оны Хятадын хоёр чуулганд шинэ чанарын үйлдвэрлэх хүч гэдэг үг онцгой сонсогдож байгааг бид анхаарч байна. Шинэ чанарын үйлдвэрлэх хүч бол өндөр чанартай хөгжлийг ахиулж, Хятад улсын орчин үеийн бүтээн байгуулалтад ашигтай гэж би үзэж байна.
Сингапурын үндэсний их сургуулийн Зүүн Ази судалгааны хүрээлэнгийн судлаач Кан Дуаньянь, Хятад маягийн шинэчлэлт бол нэгэн өвөрмөц үйл явц. Хятадын түүх соёл, нийгмийн онцлогт суурилсан байдаг. Хятад маягийн шинэлэлт нь асар олон хүн ам хамтаар чинээлэгжих, хүн байгаль эвсэг зохицонгуй байх хөгжил, мөн ногоон хөгжилд анхаарал хандуулдаг. Хятадын үзэл санаа Зүүн Азийн орнуудад үр ашигтай туршлага болов гэжээ.
Өмнөд Африкийн Фредериксборг үндэсний музейн захирал Кэвин хэлэхдээ, Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг түргэн хөгжүүлж байна. Хиймэл оюун ухааны салбарт алхам дэвшил хийж байна. Эдгээр нь Хятадын ард түмэнд ашигтай төдийгүй дэлхийн улс орнууд ч энэ технологийн өөрчлөлтөөс ашиг тус хүртэх боломжтой юм гэжээ. Уртнасан