Энэ онд макро зохицуулалтыг өргөжүүлнэ
2024-03-06 16:51:49
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 6-ны үдээс хойш 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы Медиа төвд хэвлэлийн бага хурал хийлгэж, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцож, хөгжил өөрчлөлт, санхүү төсөв, валютын бодлого, арилжаа, үнэт цаас зэрэг асуудлаар дотоод гадаадын сурвалжлагчдын асуултад хариулав.

Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Жэн Шаньжие хэлэхдээ: Энэ жил бид макро бодлогын зохицуулалтаа өргөжүүлж, санхүү татвар, валют, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутаг зэрэгт хийх ерөнхий зохицуулалтыг сайжруулж, үүгээрээ хүчийг нэгтгэж, аж ахуйн нэгжийг хүчирхэгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, гадаад худалдааг тогвортой байлгахад хүчин чармайлт гаргана. Энэ онд хэрэглээг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг шинэтгэх, хуучнаа солих зэрэгт худалдан авалтын зөрүүнд урамшууллын бодлого хэрэгжүүлнэ. Мөн энэ онд урт хугацаатай төрийн тусгай бонд гаргаад байна. 

Өнгөрсөн жил гаргасан төрийн бондыг үргэжлүүлэн хэрэгжүүлж, төв банкны бодлогын хүүг бууруулснаар, банкны зээлийн хүүг багасгах, татвар зардлыг бууруулах зэрэг арга хэмжээ эерэг нөлөө үзүүлж, эдийн засаг тогтвортой хөгжихөд макро зохицуулалтын бодлого хангана гэв.


Уртнасан