Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний талаар Ши Жиньпин онцлов
2024-03-06 10:11:06
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, гуравдугаар сарын 5-нд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Жянсу мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх арга зүйн талаар онцлон ярилаа.

Ши Жиньпин энэ тухайд дөрвөн санаа онцлов. Үүнд, шаардлагатай арга хэмжээг орон нутгийн нөхцөлд тохируулна. Өөрөөр хэлбэл орон нутгийн бодит байдалд тулгуурлан, шинэ үйлдвэр, шинэ загвар, шинэ хөдөлгөгч хүчний хөгжлийг сонгож дэмжих ёстой. Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч хөгжүүлнэ гэдэг нь уламжлалт үйлдвэрлэлээ орхигдуулах тухай үг биш. Шинэ юм хийх гээд яарч сандарч, дутуу дулимаг юм хийхээс урьдчилан сэргийлэх, заавал загвар хөөцөлдөх хэрэггүй гэв.

Өнгөрсөн жилийн энэ өдөр Ши Жиньпин дарга мөн Жянсугийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, хөдөө тосгоны аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар ярихдаа, "орон нутаг бүр нэг түлхүүрээр нэг цоож онгойлгох ёстой", өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн онцлогт тохируулан шийдвэр гаргах ёстой гэж онцолж байв. Жилийн дараа Ши Жиньпин орон нутгийн өөрийн нөхцөл байдалд тохируулахыг ахин онцоллоо. Энэ аргачлал маш чухал бөгөөд ямар ч үйлдвэрлэл хөгжүүлсэн, тэр нь өөрийн онцлогт тохирсон байх, орон нутаг болгонд бүгд адилхан байхаас зайлсхийх ёстой гэсэн үг юм.

Хятадын "хоёр чуулган"-ы хувьд, энэ жил шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх асуудал нь төлөөлөгчдийн ярилцах гол сэдэв болж байна.