Хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцана
2024-03-06 19:51:31
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Мао Нин хэлэхдээ, “Хоёр чуулган” бол Хятадын улс төрийн амьдралын томоохон үйл явдал төдийгүй гадаадынхан Хятадыг ажиглаж, ойлгох чухал цонх юм. Ерөнхий сайд Ли Чян "Засгийн газрын ажлын тайлан"-д чухал мэдээ нийтэлсний нэг нь Хятад улс дээд түвшний нээлттэй байдлаа өргөжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнг ахиулах явдал юм.

Нэгд, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлтаа нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах сөрөг жагсаалтыг багасаж, аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэхэд тавьсан хязгаарлалтыг цогцоор нь цуцалж, цахилгаан холбоо, эмнэлгийн болон бусад үйлчилгээний салбарын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлнэ. Гадаадын иргэдийн Хятадад ажиллах, суралцах, аялах тав тухтай байдлыг сайжруулна.

Хоёрд, "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хийх найман үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, томоохон төслүүдийн хамтын ажиллагааг тууштай ахиулна. "Жижиг хэрнээ сайхан" иргэдийн амьжиргааг дэмжих олон төслийг хэрэгжүүлж, дижитал, ногоон, инноваци, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, ядуурлыг бууруулах салбарт хамтран ажиллахыг ахиулна.

Гуравт, олон талт, хоёр талт, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, чөлөөт худалдааны үр ашигтай хэлэлцээрийг хэрэгжүүлэх, мөн илүү олон улс орон, бүс нутагтай өндөр стандарт хангасан чөлөөт худалдааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтын хэлэлцээр тохиролцохыг дэмжиж ажиллана.