Өнөөдөр, гуравдугаар сарын 7-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган хэвлэлийн бага хурал хийлээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И "Хятадын дипломат бодлого ба гадаад харилцаа" сэдвээр гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулав.
Ван И хэлэхдээ, Ши Жиньпин дарга “Бүс ба Зам” санаачилга дэвшүүлснээс хойш 10 гаруй жил болж, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалт их амжилтад хүрлээ. Энэхүү санаачилга дэлхий нийтийн талархлыг хамгийн их хүлээсэн олон улсын хамтын ажиллагаа, хамгийн өргөн цар хүрээтэй олон улсын харилцааны хамгийн өргөн цар хүрээтэй талбар, оролцогч талуудын хамтын ажиллагаа, боломж, хөгжил, цэцэглэлтийн зам болж байна.
Ши Жиньпин дарга “Бүс ба Зам”-ын олон улсын гуравдугаар форумд Хятад улсын хэрэгжүүлэх 8 талт үйл ажиллагааг зарласан нь “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагаа чансаатай хөгжлийн шинэ шатанд орж байгаагийн илрэл болсон юм. Торгоны замын үзэл баримтлалыг бид өвлөн уламжилж, талуудтай хамтдаа форумын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны хоёр дахь алтан арван жилийг нээхэд бэлэн байна гэжээ.