Хиймэл оюун ухааны хөгжил хүмүүсийн анхаарлын төвд байгаа. Энэ сэдвээр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч, Xiaomi корпорацийн захирал Лэй Жюнь хэлэхдээ, суурь боловсролын шатанд хиймэл оюун ухааны мэдлэг түгээх нь маш чухал. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухааны салбарт дотоодын мэргэжилтэн бэлдэх нь энэ салбарт дутагдаж байгаа хүний нөөцийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэнэ гэжээ.
Засгийн газрын ажлын тайлан сонссон Лэй Жюнь Хятадын эдийн засгийн ирээдүйд итгэл дүүрэн буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, засгийн газрын бодлогын хүчтэй дэмжлэг, өргөн цар хүрээтэй зах зээл, үйлдвэрлэлийн таатай орчин, боловсон хүчний хангалттай нөөц зэрэг нь хувийн хэвшлийн компаниудын итгэлийг бэхжүүлэн чангаруулж байна. Урамтай ажиллаж, шинийг бүтээж, зоригтой хөрөнгө оруулж, бизнесээ хөгжүүлэх нь бидний хийх ёстой ажил юм гэжээ.