Өнөөдөр, гуравдугаар сарын 7-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган хэвлэлийн бага хурал хийлээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И "Хятадын дипломат бодллого ба гадаад харилцаа" сэдвээр гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулав.
Ван И хэлэхдээ, Украины асуудлаар Хятад улс бодитой, шударга байр суурь баримталж, эвлэрлийг уриалж, яриа хэлэлцээ хийхийг дэмжсээр ирсэн. Ши Жиньпин дарга Орос, Украин зэрэг олон орны удирдагчидтай биечлэн харилцаж, Хятад улс энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн баримт бичиг гаргаж, тусгай элч илгээж зуучилсан. Бидний хийсэн бүх зүйл дайныг зогсоож, энхийн хэлэлцээр хийхэд зам тавьж, гүүр барих зорилготой юм.
Украины хямрал бол "Хамтдаа хожигдох" сөрөг үр дагавар авчирч магадгүй гэж олон хүн зовинож, шийдвэрлэх замыг хайхад боломж бүрдүүлэхэд бэлэн байгааг Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож байхдаа бид гүнзгий мэдэрлээ.
Мөргөлдөөн сунжирвал нөхцөл байдал улам хурцдаж, оролцогч талуудын төсөөлснөөс ч илүү сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэйг түүхэн үйл явдал нотолж байна. Энхийн хэлэлцээг эхлүүлэхгүй бол үл ойлголцол, буруу дүгнэлтүүд хуримтлагдаж, илүү их хямралд хүргэнэ. Энэ талын сургамжаас суралцах зүйл бий гэв.