ХТРТ-ийн технологийн инноваци олны анхаарлыг татав
2024-03-07 09:56:21
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 3 сарын 6-нд Африкийн хиймэл оюун ухааны тухай мэдээллийн хэрэгслийн дээд хэмжээний форум Камероны нийслэл Яундегийн олон улсын хурлын төвд өндөрлөв. Тус форумыг Африкийн өргөн нэвтрүүлгийн холбоо, ЮНЕСКО хамтран зохиожээ. Гурав хоног үргэлжилсэн форум “Хиймэл оюун ухаан ба Африкийн мэдээллийн хэрэгслийн хэтийн төлөв” сэдвээр болсон юм. Энэхүү анхны форумд Камеруны Хэвлэл мэдээлийн сайд бөгөөд ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Сади, Африкийн өргөн нэвтрүүлгийн холбооны гүйцэтгэх захирал Грегорие Нджака, ЮНЕСКО-ийн төлөөлөгч Эрик Фалт, Африкийн орнуудын 40 гаруй телевиз, мөн Францын хэвлэл мэдээллийн FMM корпораци, Оросын Спутник агентлаг зэрэг олон улсын мэдээллийн хэрэгслийн албан тушаалтнууд, төлөөлөгчид оролцсон байна.

Африкийн өргөн нэвтрүүлгийн холбооны урилгаар ХТРТ төлөөлөгчдийн баг форумд оролцсон юм. Форумын нээлтийн ёслолд оролцсон цор ганц олон улсын мэдээллийн хэрэгсэл ХТРТ-ийн баг байлаа.

ХТРТ-ийн Африк дахь төв, ХТРТ-ийн техникийн товчоо хамтран дээд хэмжээний форумын талбайд үзэсгэлэн гаргаж, сурталчилгааны видео, зурагт хуудас, газар дээрх үйлдлийн системээр ХТРТ-ийн алгоритмууд, нэвтрүүлэг найруулахад ашиглах хэлний хөрвүүлэлтийн ухаалаг систем, мэдээнд ухаалгаар дуу оруулах болон видео засварлах ухаалаг хэрэгсэл зэрэг инновацийн шинэ бүтээмжийг танилцуулж, форумд оролцсон олон зочид үзэж сонирхжээ.


Уртнасан