Ван И: Хятад улс энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн хүчин байх болно
2024-03-07 10:58:43
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, гуравдугаар сарын 7-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган хэвлэлийн бага хурал хийлээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И "Хятадын гадаад бодлого, гадаад харилцаа" сэдвээр гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулав.

Ван И: Өнөөгийн дэлхийн байдал гүн гүнзгий өөрчлөгдөж, хүн төрөлхтний нийгэм олон сорилттой тулгарч байна. Өөрчлөлт үймээн ихтэй олон улсын орчинд Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн хүчин байх болно гэв.