Экспорт хоёр оронтой тоогоор өсчээ
2024-03-07 20:17:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гаалийн ерөнхий газраас 7-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, энэ оны эхний хоёр сард, Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 6.61 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.7%-иар өссөн байна. Үүний дотор экспортын хэмжээ 3.75 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.3%-иар өссөн бол өсөлтийн хурд дахин хоёр оронтой тоогоор нэмэгдсэн байна.

АСЕАН, АНУ, БНСУ-тай хийсэн импорт, экспорт ихээхэн нэмэгдсэн. Эхний хоёр сард АСЕАН нь Хятадын худалдааны хамгийн том түнш байсан бөгөөд Хятад АСЕАН хоорондын худалдааны нийт хэмжээ 993 тэрбум 240 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1%-иар нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 15%-ийг эзэлсэн байна. Мөн энэ хугацаанд, Хятад улсын худалдааны хоёр дахь том түнш болох ЕХ-той хийсэн импорт, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.3%-иар буурсан бол АНУ, Өмнөд Солонгостой хийсэн импорт, экспортын хэмжээ 3.7%-иар, 2.9%-иар тус тус өсчээ.

Үүнээс гадна, олон талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам нягтарч байна. Эхний хоёр сард Хятадаас "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай хийсэн нийт импорт, экспортын хэмжээ 3.13 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9%-иар өсжээ. Төв Азийн таван орон, Латин Америк, Африкийн орнуудтай хийсэн импорт, экспортын өсөлт хурдацтай нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 26%, 17.3%, 17.3%-иар тус тус өссөн байна.