Буйд тосгодын зам харгуй Ши даргын сэтгэлийг чилээсээр байжээ. Тэрээр Хятадын хоёр чуулганд ирсэн Өвөр Монголын төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцох үеэрээ үндсэн шатны төлөөлөгчөөс хоёр жил дараалан энэ тухай асууж байсан юм.
2019 оны гуравдугаар сарын 5-нд Бээжинд болсон хоёр чуулганы үеэр Ши дарга Өвөр Монголын төлөөлөгчидтэй уулзан Тунляо хотын Жарууд хошууны Баянтал сумын Зүүнсалаа гацааны намын үүрийн нарийн бичгийн дарга Ү Юнбөтай ярилцаж, малчдын хоршооллын ажилтай танилцах үедээ “Танай гацаанд яаж очих вэ? Зам заагаад аль” гэжээ. Ү Юнбө хариуд нь “Та онгоц, эсвэл хурдны галт тэргээр Тунляод очвол би таныг машинаараа тосоод авчихъя. Авто зам тосгон бүрт хүрсэн болохоор “нисээд” оччихно” хэмээн олныг хөгжөөсөн юм.
Том дарга, тосгоны дарга хоёрын энэ хөөрхөн хөөрөлдөөн хөдөөх малчдын сэтгэлийн утсыг доргиож ихээхэн огшоосон билээ.
Өмнөх жил нь /2018 оны/ хоёр чуулганаар Өвөр Монголын хэсгийн хэлэлцүүлгийн үеэр Улаанхад хотын Дамяо суурингийн Шяомяо тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Жао Хүйже бас Ши даргыг нутагтаа урьсан юм. Ши дарга, “Би Улаанхад хотод очиж байгаагүй. Бээжингээс ойрхон юм байна. Дараа заавал очно. Танай тосгон Улаанхад хотоос хир хол юм бэ” гэж асууж байсан. Тэрээр хэлсэндээ хүрч 2019 оны долдугаар сард Өвөр Монголд ажиллахдаа Улаанхад хотыг зорьжээ. Долдугаар сарын 15-нд Ма-Аньшань тосгонд очиж, Жао Хүйжег зориуд урьж ирүүлэн, тосгоны тулгамдсан асуудлуудаар халуун дотно яриа өрнүүлсэн билээ. Ши Жиньпин дарга Жао Хүйжед хандан “Таны урилгыг би марталгүй явсаар хэлсэн ёсоороо танай нутагт ирлээ шүү” гэсэн юм.
Бээжингээс Өвөр Монголын хөдөөх суурингуудад очихын тулд нисэх онгоц, галт тэрэг, авто машины алинд нь ч суусан “нисээд” л хүрнэ. 2021 онд Өвөр Монголын авто замын нийт урт 212 мянган км-т хүрч, бүхий л сум гацаанд авто зам нэвтэрчээ. 2022 оны сүүлчээр Өвөр Монголын төмөр замын нийт урт 14.8 мянган км-т хүрсэн билээ.
“Гацаа руу яаж явах вэ” гэх Ши даргын асуулт хөдөөгийн зам харилцааны бүтээн байгуулалтыг тандаж байгаа хэрэг.
Тэрээр нэг зүйлийг сайжруулахын тулд нөгөө зүйлийг муужруулж болохгүйг ямагт захидаг. Ядуурлаас ангижруулах зорилтыг биелүүлэхдээ экологийг золиослож болохгүй. Хүний хөгжлөө ч ахиулж, ногоон хөгжлөө ч дээдэлж байж улс орон зөв хөгжлийн замдаа орно хэмээн хэлдэг билээ.
Гацаа руу очих зам бол хөгжлийн хөсөгний орц гарц юм. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг үгийг хөрсөн дээр нь буулгасан Хятад улс өнөөдөр дардан замаар галигуулж яваа нь хоёр чуулганд ирсэн хөдөөгийн төлөөлөгчдийн үгээр баталгаажсаар.