Өнөөдөр, гуравдугаар сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар чуулганы “Гишүүдийн коридор” сурвалжилгын арга хэмжээг хоёр дахь удаагаа Ардын их хурлын ордонд зохион байгуулав. УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Ганьсү мужийн Аж үйлдвэр, мэдээлэл технологийн танхимын орлогч дарга Хуан Баорүн сэтгүүлчдэд ярилцлага өглөө.
Хуан Баорүн хэлэхдээ, даршилсан байцаа бол манай баруун хойд нутгийн өвөрмөц бүтээгдэхүүн. Үйлдвэрлэлийн түвшинд хүрнэ гэж хүмүүүс бодож байгаагүй байх. Гэр бүлийн жижиг цехийн хэлбэрээр бид хүнсний өвөрмөц бүтээгдэхүүнээ үйлдвэрлэл болгон хөгжүүлж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах гинжин хэлхээг өвлөн шинэчилж, орон нутгийн аж ахуйн нэгж, тариаланчид, хөдөлмөр үйлчилгээний ажилтнуудад мөнгөтэй болох боломж олгож, ард иргэд гэртэйгээ ойрхон ажлын байртай болж, жижиг дунд үйлдвэрлэлийн өвөрмөц онцлогтой бүлэглэл байгуулсан. Энэ бол шинэ аж үйлдвэржилтийн шинэ ач холбогдол юм гэжээ.