Хятад улс төмөр зам, авто зам, боомтуудыг шинээр барьж байгуулж энэ хэрээрээ тус улсын гадаад харилцаа өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Хятадыг нухацтай ойлгоё гэвэл хүн хоорондын харилцааг анзаарах хэрэгтэй. Сүүлийн 50 жилийн турш Хятадтай холбоотой байж тэдний асар их өөрчлөлтийн гэрч болсон би яагаад ч юм энэ улстай хувь барилдлагатай гэж боддог юм. Энэ бол цаг зуурын нөхөрлөл биш нэгэн насны амьдралын бодит түүх... Пакистаны Сенатын Батлан хамгаалах хорооны дарга Мушахид Хуссейн ийнхүү хагас зууны турш Хятадтай холбоотой байсан дурсамжаа хуваалцсан юм.