Ван И: Хятадын санаачилга олон улсын нийтлэг ойлголт боллоо
2024-03-07 11:29:28
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 3 сарын 7-нд 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган хэвлэлийн бага хурал хийлээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И "Хятад улсын дипломат бодлого ба гадаад харилцаа" сэдвээр дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав.

Ван И: Хятад улсын дарга Ши Жиньпин хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг дэвшүүлснээс хойш асар их амжилтанд хүрсэн. Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах нь үзэл санаанаас шинжлэх ухааны тогтолцоо руу хөгжиж, Хятадын санаачилгаас олон улсын нийтлэг ойлголт болж, алсын хараанаас бодит үр дүнд хүрч, хүчирхэг эрч хүчээ харуулж байна. Хоёр талт байдлаас олон талт байдал руу, бүс нутгаас дэлхий рүү, эрүүл мэнд, интернэт сүлжээ, тэнгис далай зэрэг олон салбар, олон газарт арван улс орон, бүс нутагтай хувь заяаны адил бус нэгдмэл цогц байгуулж байна. Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг НҮБ-ын ерөнхий Ассамблейн тогтоол, ШХАБ, БРИКС зэрэг олон талт механизмд онцлон тунхагласан гэжээ.