Эдийн засгийн хүндрэлийг давах Хятадын хүч хаана байгаа вэ?
2024-03-07 11:10:47
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ өдрүүдэд Бээжин хотод  14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган, 14 дэх удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны хоёрдугаар чуулган хуралдаж байна. Хоёр чуулган эдийн засгийн асуудалд онцлон анхаарч байгаа юм. Олон улсын байдал ээдрээтэй энэ цаг үед дотоодын өөрчлөлт хөгжил, тогтвортой байдлын зорилтуудаа биелүүлж, эдийн засгаа бэхжүүлэн хөгжүүлэх нь энэ оны гол ажил болж байгаа юм. 

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Бээжин их сургуулийн Гуан Хуа удирдлагын дээд сургуулийн профессор Жоу Лиань хэлэхдээ, Засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд барина гэж тодорхойлсон нь өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлтийн зорилттой ижил түвшинд байна. Энэ нь Хятадын эдийн засгийн бодлогын тогтвортой, нэгдмэл, залгамж чанарыг илтгэж байгаа юм. Гадаад дотоод нөхцөл байдлыг үндэслэн тогтоосон зорилт гэдэг нь ч тодорхой байна. Урагшлах замд цөөнгүй сорилт тулгарч байгаа ч ашигтай нөхцөл нь давуу байна. Засгийн газар эрсдэлтэй, ашиггүй хүчин зүйлсийг шийдвэрлэх бодлого хэрэгжүүлж байгаа тул энэ онд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд барих бүрэн боломжтой гэв. 

Дэлхийн эдийн засаг сул байсан өнгөрсөн жил Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж Дотоодын нийт бүтээгдэхүүн 126 их наяд юань болж 5.2 хувь өссөн. Энэхүү өсөлтөөрөө Хятад улс дэлхийн эдийн засагт 30 гаруй хувийн нэмэр оруулж, дэлхийн эдийн засгийн хамгийн том хөдөлгөх хүч болоод байгаа юм. 

БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Ардын Их сургуулийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Жуан Шүминь, Хятадын эдийн засгийн өсөлт боломжийн түвшинд байна. Цаашид тогтвортой хөгжих нь гол асуудал юм. Бид эдийн засгийн өсөлтөө хэвээр хадгалахын тулд цогц бодлого хэрэгжүүлсэн. Татвар бууруулсан, төрийн бонд гаргасан, орон нутгийн өрийг шийдсэн зэргийг дурдаж болно. Мөн сүүлийн жилүүдэд макро түвшний зохицонгуй чанар, нэгдмэл чанарт үнэлгээ хийж, эдийн засгийн бодлогыг оновчтой, үр дүнтэй болгосон гэжээ. 

Энэ он гарсаар Хятадын эдийн засаг тогтворжиж эхэллээ. Олон салбарын бизнес жигдэрч, эрч хүчээ авч байна. Үүний нэгэн тод жишээ гэвэл аялал жуулчлалын салбар. Хаврын баярын урт амралтаар 474 сая хүн дотооддоо аялж 632 тэрбум 687 сая юань хэрэглээндээ зарцуулжээ. Энэ тухайд УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, төвийн намын сургуулийн профессор Хань Баожян онцолж, Хятад хүмүүс сар шинээр төрөл төрөгсөд, анд нөхөд, нутаг усаа зорьдог урьдын уламжлалтай. Хятадын хүмүүс эх орон, эх нутгийнхаа сйаханд аялах дуртай. Энэ урсгал нь аялал жуулчлалын салбар төдийгүй, улс орны эдийн засгаа өөд нь татахад тус нэмэр болж байгаа юм гэжээ.