Их гүрний “дархад” бол улс орны бүтээн байгуулалтын тулгын чулуу юм
2024-03-07 18:06:33
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 5-ны үдээс хойш ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы Жянсу мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов. Жянсу мужийн Наньжин хотоос сонгогдсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын депутат Сунь Жиннань хэлэхдээ: "Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, би цахилгаан гагнуурчин хүн. Уламжлалт галт тэрэгний вагоноос эхлээд метро, хурдны галт тэрэгний EMU хүртэл, бидний энэ үеийнх Хятадын төмөр замын транзит тээврийн "хөгжүүлэгч"-ээс "манлайлагч" хүртэлх хөгжлийн бүхий л үйл явцыг биеэрээ өнгөрүүлсэн гэрч хүн юм".

Ши Жиньпин төлөөлөгч Сунь Жиннаньтай ярилцах үеэр, их гүрний “дархад” бол Хятадын үндэстний бүтээн байгуулалтын тулгын чулуу, багана юм. Тээврийн салбар алхам алхмаар урагшилж, дэлхийд тэргүүлэх болж байна. Энэ доторх хамгийн чухал зүйл бол дархад мэргэд юм. Зөвхөн сайн зураг төлөвлөгөө хийхээр барахгүй эцсийн эцэст үүнийг гагнуурчдын гарт хэрэгжүүлнэ." Бид мэргэжлийн боловсролыг сайтар хөгжүүлж, дархад урчуудын зориг санааг бадрааж, тэдний цалин хөлс, нөхцөлийг баталгаажуулах ёстой.