Саяхан Хятадын Төв радио, телевизийн CGTN , Хятадын Ардын их сургуультай хамтран "Шинэ эрин" олон улсын харилцааны хүрээлэнгээр дамжуулж олон нийтийн санал асуулга явууллаа. Судалгаанд оролцогчдын 83.5 хувь нь Хятадын бие даасан энх тайванч гадаад бодлогыг өндрөөр үнэлжээ. Санал асуулгыг дэлхийн хэмжээнд АНУ, Герман, Франц, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд болон Мексик, Тайланд, Нигери зэрэг хөгжиж буй орнуудын 31 мянга 980 оролцогчдын дунд явуулжээ.
Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл, бүх хүн төрөлхтний үнэт зүйлсийн нийтлэг үзэл баримтлалаас эхлээд "Бүс ба Зам" санаачилга, Дэлхийн хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншлийн гурван том санаачилгыг хамтран байгуулах хүртэл Хятад улс өргөн хүрээтэй зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хожих дэлхийн засаглалын үзэл баримтлалыг баримталсаар ирсэн. Судалгаанд оролцогчдын 91.1 хувь нь "Бүс ба Зам" санаачилга өнгөрсөн арван жилийн хугацаанд үр дүнд хүрсэн талаар өндрөөр үнэлсэн бол 82.5 хувь нь "Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл" үзэл баримтлал хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бүтээхэд удаан хугацааны түлхэц өгсөн гэжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 84.5 хувь нь Дэлхийн хөгжлийн санаачилгын үндсэн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, хөгжил бол дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүн төрөлхтний аз жаргалд хүрэх арга зам гэж үзэж байна. Судалгаанд оролцогчдын 85.6 хувь нь Аюулгүй байдал нь хөгжлийн урьдчилсан нөхцөл бөгөөд улс орнууд тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой аюулгүй байдлын бүтцийг бий болгохын тулд хамтран ажиллах ёстой гэж үзэж байна.