Шинээр гарч ирж буй салбаруудын стратегийн чадавхыг сайжруулахыг онцлов
2024-03-07 20:25:06
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин өнөөдөр үдээс хойш 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы Ардын чөлөөлөх арми, Зэвсэгт цагдаагийн төлөөлөгчдийн хуралд оролцох үеэр онцлохдоо, шинээр гарч ирж буй салбаруудын стратегийн чадавх нь үндэсний стратегийн тогтолцоо, чадавхын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь Хятад улсын эдийн засаг, нийгмийн өндөр чансаатай хөгжил, үндэсний аюулгүй байдал, цэрэг армийн тэмцлийн санаачлагат байдалтай холбоотой. Мөн Хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын агуу үйлсийг иж бүрнээр ахиулахад чухал ач холбогдолтой юм. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэн, шинээр гарч ирж буй салбаруудын стратегийн чадавхыг бүх талаар сайжруулах шаардлагатай байна гэжээ.

Хуралд зургаан төлөөлөгч далай тэнгисийн нөхцөл байдлыг танин мэдэх чадварыг хөгжүүлэх, цахим орон зайн хамгаалалтын чадавхыг сайжруулах, хиймэл оюун ухааны хэрэглээг дэмжих, сансрын нөөцийн ерөнхий удирдлага, ашиглалтыг бэхжүүлэх, шинээр гарч ирж буй салбаруудын стандартчиллын байгуулалтыг эрчимжүүлэх, нисгэгчгүй байлдааны хүчний байгуулалт, хэрэглээг шинэчлэх зэрэг асуудлаар санал санаачилна дэвшүүлжээ.