Хэвлэлийн бага хурлаар тодорхой дохиог уламжиллаа
2024-03-08 00:46:50
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын хаврын эхээр, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И “Хоёр чуулган”-ы хэвлэлийн бага хуралд дотоод гадаадын сэтгүүлчдийн 21 асуултад хариулж, их гүрний хоорондох  харилцаа, бүс нутгийн халуун цэг, дэлхийн засаглал зэрэг олон асуудлыг хөндсөн байна.

"Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдал, дэвшлийн хүчин байх болно." Гадаадын олон хэвлэл мэдээллийнхэн Хятадын энэхүү  байр суурийг онцлон дурдсан байлаа.

Одоогоор Украины хямрал үргэлжилж, Палестин, Израилийн байдал шат өгсөн, геополитикийн мөргөлдөөн ширүүсч байна. Хятад улс өөрийн аюулгүй байдал, тогтвортой байдалд найдаж байгаа төдийгүй дэлхийн энх тайвны төлөө идэвхтэй чармайлт гаргасаар байна. 2023 онд Саудын Араб болон Ираны эвлэрэхэд тус дөхөм үзүүлж, Украины хямралд зуучлах, Палестин-Израилийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2712-р тоот тогтоол батлахыг дэмжих зэргээр энх тайвныг баталгаажуулах талд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Хятад улс халуун цэгийн асуудлыг шийдвэрлэх Хятадын онцлогтой арга замыг танилцуулсан  бөгөөд энэ нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг баримтлах, улс төрийн аргаар зохицуулахыг баримтлах, бодитой, шударга байхыг баримтлах, асуудлыг уг үндэснээс нь шийдвэрлэхийг баримтлах явдал юм. Британийн "Гардиан" сонин Украины хямралыг шийдвэрлэх талаар Хятадын гаргасан хүчин чармайлт нь "Дайныг зогсоох арга замын тухай бүтээлч сэтгэхүй"-г төрүүлсэн гэж тэмдэглэжээ.

Өдгөө, барууны зарим томоохон орнууд дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журамд ноцтой нөлөөлж, дэлхийн эмх замбараагүй байдлыг улам хурцатгасан нэг талт үзэл, ивээх үзлийг баримталж байна. Томоохон улс орнууд дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хангах талаар гол үүрэг хариуцлага хүлээдэг. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Хятад улс Хятад, Америк, Хятад Европ болон бусад томоохон орнуудын хоорондох харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Хүмүүст олон улсын ямар дэг журам хэрэгтэй вэ? Хятадын өгсөн хариулт нь: Эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, эдийн засгийн хүртээмжтэй, даяаршил юм. Энэ бол Хятад улсын дэвшүүлсэн дэлхийн засаглалын төсөл бөгөөд энэ нь цаг үеийн хөгжлийн чиг хандлагад нийцэж, "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын нийтлэг хүсэл эрмэлзлийг тусгасан болно.

“Бүс ба Зам” санаачилгыг арван жилийн турш хамтран бүтээн байгуулсны эцэст энэхүү олон нийтийн бүтээгдэхүүн нь дэлхийн хамгийн өргөн хүрээтэй, хамгийн их цар хэмжээтэй олон улсын хамтын ажиллагааны тавцан болсон юм. Хятадаас дэвшүүлсэн  Дэлхийн хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншлийн "Гурван том санаачилга"-ыг олон улсын хамтын нийгэмлэг ерөнхийд нь хүлээн зөвшөөрсөн. 2023 онд БРИКС-ийн хүрээг өргөжүүлэхээс эхлээд 2024 онд Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ форумыг зохион байгуулах хүртэл Хятадын хүчин чармайлтаар "Дэлхийн өмнөд"-ийн орнуудыг олон улсын дэг журмыг өөрчлөх гол хүчин болгоход түлхэц өгч, дэлхийн засаглалд шинэ уур амьсгал авчирсан юм.

Өнөөдөр дэлхийн хөгжлийн эрч суларч, зарим орон "гинжин хэлхээг салгаж" буй нөхцөл байдалд Хятад улс нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулах ёстой гэж төв чанга мэдэгдэв. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Хятад улс 3-р сарын 14-ний өдрөөс эхлэн Швейцар, Ирланд, Унгар, Австри, Бельги, Люксембург зургаан оронд визгүй зорчих бодлого туршин хэрэгжүүлнэ гэдгээ зарлаж, идэвхтэй нээлттэй байх дохиог уламжиллаа.  

2023 онд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг 5.2%-ийн өсөлтөөр хангана. Одоогийн байдлаар Хятадын нийт тарифын хэмжээг ДХБ-ын хөгжингүй орнуудын хэмжээнд хүртэл бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх сөрөг жагсаалтыг 31-ээс бага зүйл болгон багасгасан байна. Мөн үйлдвэрлэл нийлүүлэхийг бүрэн чөлөөлж, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг хурдацтай хөгжүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь хэмжээ дэлхийд дээгүүрт орж байна. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл дэлхий дахинд ашиг тусаа өгч байгаа бөгөөд боломжоор дүүрэн Хятад улсыг алдах ёсгүй.