Геополитикийн эрсдэл ба Хятад Европын төмөр зам
2024-03-08 10:50:46
Share
Share this with Close
youtube WeChat

  Европын хөлөг онгоцны компанийн эзэн сүүлийн үед нэг ч хөлөг онгоц Улаан тэнгисийг эсэн мэнд туулсангүй. Энэ бол сүүлийн 30 жилд тохиож байгаагүй харамсалтай хэрэг юм гэжээ. Улаан тэнгис аюултай болж усан хөлгүүд алсуур тойрох болов. Хол зам туулснаар тээврийн үнэ тариф тэнгэрт хадаж, хугацаа алдаж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой байдал алдагдах эрсдэл тулгарч байгаа юм. Энэ цоорхойг Хятад Европын төмөр зам тодорхой хэмжээгээр нөхөж, геополитикийн нөхцөл хүндэрсэн энэ үед чухал үүрэг гүйцэтгэх болов. 

Улаан тэнгис далайн тээврийн чухал суваг, гол замуудын нэг юм. Палестин Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Йемений Хути бүлэглэл Улаан тэнгис рүү пуужин харваж, тэнд яваа ачаа тээврийн хөлөг онгоцуудыг онилох болов. Хөлөг онгоц нь дайралтад өртсөн Америк, Англи тэргүүтэй орнууд тэдний объектуудад агаараас цохилт өгч байдал улам хурцдаж байна. Пуужингийн цохилтоос зайлсхийхийн тулд далайн тээврийн компаниуд хөлгүүдээ Африкийн Сайн итгэлтийн хошуугаар тойруулах болсон. Ингэснээр мэдээж, зардал өснө. Ази Европын худалдааны зардал хоёр дахин нэмэгдэж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ тэнцвэрээ алдаж, урвуу урвал үүсч байна. 

Японы Нихон Кейзай сонин, Зүүн Ази-Европ чиглэлд ачуулсан хүүхдийн тоглоом 47 хувь, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хувцасны тээврийн зардал 40 хувиар нэмэгдлээ. Өртөг өсөхийн зэрэгцээ маш их хугацаа алдаж байна. Аж үйлдвэрийн түүхий эд товлосон хугацаандаа очиж чадахгүйд хүрэв. Тесла, Вольво  группийн Бельги зэрэг орны сэлбэгийн үйлдвэр түр зогсоход хүрээд байна. Энэ тухайд НҮБ-ын худалдааны зөвлөлийн ложистикын хэлтсийн дарга Ян Хоффман хэлэхдээ, Улаан тэнгисийн хямрал сулхан байсан дэлхийн худалдааг улам дордууллаа гэв. 

Нөхцөл байдал ийм дор орсон үед Хятад Европын төмөр зам тогтвортой өндөр үр ашигтай ажиллаж, энэ чиглэлд суларсан орон зайг дүүргэж байна. Нидерландын төмөр замын тээврийн компанийнТУЗ-ийн дарга Игор Тамбака, өнгөрсөн дөрвөн долоо хоногт Хятад Европын төмөр замын захиалга 37 хувь нэмэгдэж, төмөр замын захиалга ачааллаа даахгүй хэмжээнд хүрлээ гэж хэлсэн тухай Америкийн бизнесийн мэдээний сайт эш татаж мэдээлэв.  

Үүний давуу тал юунд байна вэ? Нэгд гэвэл дэлхийн геополитикийн нөлөөнд бага автсан нь давуу тал болж байгаа юм. Ийм учир Хятад Европын төмөр зам тогтвортой ажиллаж чадаж байна. Тогтвортой ажиллаж байгаа учир тарифийн хувьд боломжийн түвшинд байгаа юм. Хятадын Чүнчин хотоос Европ хүрэх төмөр замын чингэлэгийн зардал тэнгисээр тээвэрлэх зардлаас 30 хувь хямд тусч байна. Нөгөө талаар хугцаааны хувьд 7-10 өдрийн өмнө хүрч байна. Америкийн хэвлэлд мэдээлснээр, эдүгээ Европ Азийн төмөр замын тээвэр далайн тээврээс хамаагүй найдвартай боллоо гэжээ. 

Америкийн Foreign Policy сэтгүүл, Бүс ба Зам төсөл ханган нийлүүлэх олон суваг бий болгосон. Энэ нь дэлхийн улсуудын ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Хятад Европын төмөр зам урьд төсөөлөөгүй эрсдэлээс хамгаалах боломжтойн дээр улс орнуудын уялдаа холбоог бэхжүүлж байна гэв. Төмөр зам, далайн тээвэр хоёр өрсөлдөгч биш, нэг нэгнээ нөхөж дэлхийн худалдааг ахиулах үүрэгтэй юм.