Бүрэн цэнэглэсэн цахилгаан машин 1000 км зам туулна
2024-03-08 10:15:07
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр гуравдугаар сарын 8-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы “Төлөөлөгчийн коридор” сурвалжлах арга хэмжээ Ардын их хурлын ордонд боллоо. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч, Нанькай их сургуулийн дэд захирал, Хятадын ШУА-ийн академич Чэнь Жюнь сэтгүүлчдэд ярилцлага өгөв.

Чэнь Жюнь хэлэхдээ, манай хамт олон 400 Вт/кг хүчин чадалтай хатуу төлөвт батерей бүтээсэн. Энэ бүтээгдэхүүн өнөө зах зээлд хэрэглэж байгаа хамгийн тэргүүний 300 Вт/кг хүчин чадалтай лити-ион батерейн нягтралаас 30 хувь их болсон. Ойрын хоёр жилд 600 Вт/кг хүчин чадалтай хатуу төлөвт батерейг судлан бүтээнэ. Энэ батерейгаар бүрэн цэнэглэсэн цахилгаан машин 1000 километрээс илүү явах боломжтой болно гэжээ.