14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган 8-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд хоёр дахь бүгд хурлаа хийж, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо, дээд шүүх, дээд прокурорын ажлын тайланг сонсож, хянан хэлэлцэв.
БХАТИХ-ын байнгын хорооны ажлыг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жао Лэжи тайлагнав. Тайланд дурдахдаа, 2023 онд ажлын чиглэл, зарчим, журам баримталж, Ардын төлөөлөгчдийн их хурлын тогтвортой байдлыг хадгалж, чансаатай хөгжлийг дэмжин ажилласан гэв.
Дээд шүүхийн дарга Жан Жюнь ажлын тайландаа, 2023 онд дээд шүүх 21081 хэрэг хүлээн авч, 17855 хэргийг шүүн тасалсан. Энэ нь 2022 онд хүлээн авсан хэрэг 54.6 хувь, шүүн тасалсан хэрэг 29.5 хувиар нэмэгдсэн. Улсын хэмжээнд бүх шатны шүүх 45 сая 574 мянган хэрэг хүлээн авсан нь өмнөх оноос 15.6 хувиар, 45 сая 268 мянган хэргийг шүүн тасалсан нь 13.4 хувиар нэмэгдсэн гэжээ.
Дээд прокурорын ажлын тайланд ерөнхий прокурор Ин Юн онцлон тэмдэглэхдээ, 2023 онд прокурорын ажилд шинэ ахиц дэвшил гарсан. Улсын хэмжээнд 4 сая 253 мянган төрлийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 28.9 хувиар нэмэгдсэн гэжээ.