Хөрөнгө оруулалтын зорилтот газар Хятад хэвээр байна
2024-03-08 11:08:16
Share
Share this with Close
youtube WeChat

Зөвлөх эрдэмтэн, Хятадын Ардын их сургуулийн Банк санхүүгийн судалгааны Чүн-Ян хүрээлэнгийн захирал Ван Вэнь сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, 2023 онд Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 50 мянга гаруй компани нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ Франц, Сингапур, Швейцар зэрэг өндөр хөгжилтэй орнуудын Хятадад хийсэн хөрөнгө оруулалт өсөв. Америкийн засгийн газрын шинжлэх ухаан технологийн хоригоос шалтгаалж Хятадад оруулсан Америкийн хөрөнгө оруулалт буурсан. Гэхдээ Америкийн бусад салбарт хийсэн хөрөнгө, олон улс дахь үндэстэн дамнасан корпорацуудын Хятад дахь хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Сүүлийн жилүүдэд Хятад улс дэлхийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын зорилтот газруудын эхний хоёрт орсон, өнөө ч мөн адил  олон улсын хөрөнгө оруулалтыг хамгийн илүү татаж байгаа орнуудын нэг хэвээр байна гэв.

Ван Вэнь хэлэхдээ, Хятад улс эдүгээ стратегийн шийдэмгий байдал, өөртөө итгэх итгэлээр хөгжлийн зорилтдоо хүрэх шаардлагатай гэв. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа тухайд Ван Вэнь тайлбарлахдаа, Хятад улсын гадагшаа нээлттэй байлгах том үүд хаалга улам өргөжинө гэдэг үгийг Ши Жиньпин дарга олонтаа ярьсан. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Хятад улс олон бодлого хэрэгжүүлсэн. Эхний ээлжинд гэхэд санхүүг чөлөөтэй болгож, Хятад дахь гадаадын хөрөнгөд бие даасан эрх эдлүүлж байна. Нөгөөд гэвэл бизнесийн орчинг тасралтгүй сайжруулж гадаадын хөрөнгө оруулагчид Хятадад дотоодын иргэдтэй адил ашиг хүртэж, зарим талаар тэдний ашиг хятад иргэдээс давж байна. Иймээс, олон улсын хөрөнгө оруулалтын ашиг харьцангуй өндөр байна гэжээ.


Уртнасан