Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин 6-ны үдээс хойш 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар чуулганд оролцож буй Гоминданы хувьсгалт хороо, шинжлэх ухаан технологийн салбар, Байгаль орчны нөөцийн салбарын гишүүдтэй уулзан, нэгдсэн хуралдаанд оролцож, гишүүдийн санал санаачилгыг нь сонссон байна.
Ши Жиньпин хэлэхдээ, “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх нь уламжлалт үйлдвэрлэлийг үл тоож орхих тухай биш. Тунгааж бодолгүйгээр яаран хөдөлж хөөс болгохоос зайлсхийх хэрэгтэй, нэг загварт баригдаж болохгүй. Шинжлэх ухаан технологи болон үйлдвэрлэлийн инновацийг уялдаатай явуулж, тэдгээрийн үр бүтэмжийг хэрэглээнд нэвтрүүлэхийг нэмэгдүүлж, уламжлалт үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчлөн сайжруулж, стратегийн чанартай шинэ үйлдвэрлэл хөгжүүлэн, ирээдүйн үйлдвэрлэлийг бүтээн байгуулж, орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог хурдацтай бүрдүүлэх хэрэгтэй” гэв.