Инновацад түшиглэсэн Хятад улсын хөгжил
2024-03-09 16:41:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалж, технологийн шинэчлэл , аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлтийг эрчимтэй хийснээр хөгжиж буй эдийн засгуудад маш сайн лавлагаа хангасан гэж олон орны шинжээчид хэлж байна. 

"Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлт 5 хувийг давсан нь надад маш гайхалтай санагдаж байна" гэж Японы “Мураяма залгамжлал, хөгжлийн төлөөх яриа” байгууллагын захирал Такакаге Фүжита хэлэв.

Өмнөд Африкийн Кейптаун их сургуулийн Улс төрийн салбарын захирал Леонард хэлэхдээ, Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт дэлхийн нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлж байна. Энэхүү тоо Хятад улс нэмүү өртөг багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс нэмүү өртөг өндөр шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон шилжилт хийснийг харуулж байна гэжээ. 

"Хятадын импорт, экспортын хэмжээ маш өндөр гарч байгаа нь Хятадын эдийн засагт ашигтай. Хэдийгээр дэлхийн дахины нөхцөл байдал ээдрээтэй ч эдгээр тоо баримт, амжилтууд нь Хятад улсын улс төр, эдийн засагт томоохон түлхэц өгнө" гэж Колумбын олон улсын харилцаа судлалын судлаач Лорензо Маггиорели хэллээ. 

Нигерийн судлаач Самсон Ибианг: Хятад улс инновац, үйлдвэрлэлийн хэлбэртээ шинэчлэлт хийх замаар өсөлт, хөгжлийг биелүүлж байна, гэхдээ Хятад улс бүс нутгийнхаа хөгжлийн онцлогийг харгалзан энэ бүхнийг хийж байгаа нь маш зөв шийдэл юм.

Танзанийн нэр нөлөө бүхий судалгааны сангийн захирал Мжинга хэлэхдээ, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь Хятадын хөгжилд ашигтай төдийгүй Африкийн хөгжилд ч маш сайн лавлагаа болно. Хятад улс уг чиглэлээр амжилт гаргавал Африк ч ашиг хүртэнэ гэсэн үг гэлээ.