14-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 2-р чуулган гуравдугаар сарын 11-ний 15 цагт өндөрлөв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин тэргүүтэй нам төрийн удирдагчид хаалтын хуралдаанд оролцсон юм.
Хурлаар "Засгийн газрын ажлын тайлангийн тухай шийдвэр", Шинээр засвар оруулсан "Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хууль", "2023 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон 2024 оны төлөвлөгөөний тухай шийдвэр", "Төв засгийн газар болон орон нутгуудын захиргааны 2023 оны төсвийн гүйцэтгэл болон 2024 оны төсвийн тухай шийдвэр", "Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн тухай шийдвэр", "Ардын дээд шүүхийн ажлын тайлангийн тухай шийдвэр", "Ардын дээд прокурорын ажлын тайлангийн тухай шийдвэр" зэргийг санал оруулан баталжээ.