Төрийн ажил, ардын амьдралын төлөө ажиллах ёстой
2024-03-11 14:54:24
Share
Share this with Close
youtube WeChat

Зөвшилцлийн ардчилал нь Хятадын социалист ардчиллын улс төрийн онцлог хэлбэр, өвөрмөц давуу тал, ХКН олон нийттэй сэтгэл нэгтэй байдгийн улс төрийн салбарын гол илрэл юм. Ард түмний улс төрөөр зөвлөлдөх зөвлөл нь нам, төрийн үүрэгт ажлын өмнө хариуцлага хүлээн, судалгаа хийж, зориулалттай үр бүтэмжтэй санал санаачилга дэвшүүлэх ёстой.

Ард түмний улс төрөөр зөвлөлдөх зөвлөл нь Хятадын онцлогтой тогтолцоо бөгөөд социалист зөвшилцлийн ардчиллын гол зам, тусгай зөвшилцлийн байгууллага юм. Энэхүү зөвлөл нь зөвшилцлийн ардчиллыг ажлын бүх үйл явцад хэрэгжүүлж, ардчилал, эв нэгдлийг уялдуулж, санал санаачилга дэвшүүлэх, нийтлэг ойлголтыг төвлөрүүлэх зэргийг чухалчилж, нам төрийн чухал шийдвэр тохируулгад хэрэгжилтийн хяналт тавих ёстой гэж ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцолжээ. 

Энэхүү зааварчилгад Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөл нь зөвшилцлийн ардчиллыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг гүнзгий тайлбарласан бөгөөд тус зөвлөл нь нам төрийн ажилд ямар үүрэг гүйцэтгэх тухай тодорхой заажээ. Хятад маягийн шинэчлэлтэд санал дэвшүүлж, хүч нэмэрлэх нь гишүүдийн гол үүрэг тул энэ хүрээнд төрийн том үйл явдал, иргэдийн анхаарч буй асуудлаар санал санаачилга дэвшүүлж, иргэдийн хүсэлтийг тусгаж, санал асуулга явуулж, зөвшилцөн хэлэлцэх хэрэгтэй. 

14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ нь нам төрийн томоохон шийдвэр байршуулалт, үндэсний чухал стратегийн шаардлага, бодит асуудлуудын хүрээнд судалгаа хийж, хэлэлцэн зөвшилцөж, ардчилсан хяналт тавьж, нам төрөөс шинжлэх ухаанч шийдвэр гаргах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд сайн үйлчилж байгаа юм. Өнөөг хүртэл 94 удаа зөвшилцөх үйл ажиллагаа явуулж, байнгын хороо тусгай сэдвээр 3 удаа хуралдаж, 2 удаа зөвшилцөн, 14 хоног тутамд зөвшилцлийн хэлэлцүүлэг, цахим уулзалт зэргийг18 удаа зохиожээ. 

Нийгмийн нөхцөл байдал, олон нийтийн санаа бодлыг тусгасан мэдээллийн ажлыг бэхжүүлэх, боловсронгуй болгоход санал дүгнэлт гаргаж, жилийн хугацаанд 43995 мэдээлэл хүлээн авч, мэдээллийн 1063 эмхэтгэл нийтэлж, Намын төв хороо, улс төрийн байгууллагад 594 мэдээллийн эмхтгэл дэвшүүлжээ. Эдгээр мэдээллээс 233 дугаар нь саналын төсөл, хурлын илтгэл, солилцоо судалгаа, газар дээр нь ажилласан болон зөвшилцөл хэлэлцүүлгийн үр бүтэмжийн хувиар хэрэгжжээ. Төрөл бүрийн санал санаачилга хэлэлцүүлэг хийснээс давхардсан тоогоор 578 удаад хариу авч, 76 хариу тайлан хүлээж авсан нь холбогдох байгууллагын бодлого тогтоох, бодлого боловсруулахад чухал лавлагаа болж байгааг харуулж байна.