Энэ өдрүүдэд Хятадын хоёр чуулган дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Хоёр чуулган сорилт бэрхшээлийг тууштай даван туулж, идэвхтэй байх итгэлийг харуулж, Хятад улс хөгжлийн боломжоо хуваалцаж, дэлхийн улсуудтай гар нийлэн хамтарч ажиллах боломж, үүрэг хариуцлагаа илэрхийлж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Бельгийн ерөнхий сайд асан Летем: Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх үзэл баримтлал нь маш сайн бөгөөд Хятадын эдийн засгийн томоохон дэвшил юм. Ши Жиньпин даргын онцолсон Хятад маягийн шинэчлэл бол багтаамжтай, хэнийг ч орхигдуулаагүй, байгаль дэлхийтэй зэрэгцэн оршдог, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн хөгжил юм.
Италийн Эдийн засаг, сангийн сайд асан Триа: Хятадын эдийн засгийн бодлогод би маш их анхаарал хандуулж байна. Хятад улс олон улсын худалдаанд идэвхтэй оролцож, зах зээлээ нээлттэй байлгаж, гадаадын хөрөнгө оруулалтын босгыг багасгаж байгаа нь Хятадын зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт хийх боломжоор дүүрэн байгааг харуулж байна.