Хятад улсын өндөр чанартай хөгжил улам их боломж авчрахыг хүсэн хүлээж байна
2024-03-12 19:25:30
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн хоногуудад олон улс, тэр дундаа хэвлэл мэдээллээр Хятад улсын "Хоёр чуулган"-нд маш их анхаарсан юм. "Хоёр чуулган"-аар Хятад улсын эдийн засаг тогтвортой сэргэж хөгжих тухай нааштай тохиог уламжиллаа гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын үгнээс иш татан тэмдэглэжээ. 

Энэ тухайд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь гуравдугаар сарын 12-нд хэлэхдээ, жил тутмын "Хоёр чуулган" бол Хятад улсын улс төрийн амьдралын том чухал үйл явдал бөгөөд мөн ч олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын бодлого, хөгжлийн чиг хандлагыг ойлгох чухал цонх нь болж байдаг. Энэ оны засгийн газрын ажлын тайлан, аль эсвэл ДНБ-ны өсөлтийг 5 орчим хувьтай байлгах зорилт дэвшүүлсэн, "Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин", "Өндөр чанартай хөгжил", "Өндөр түвшинд гадаадад нээлттэй бах" зэрэг түлхүүр үгүүд нь олон улсын хэмжээнд халуун сэдэв болсон байна. 

Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийг 5 орчим хувьтай өсгөх зорилт дэвшүүлж байгаа нь Хятад улсын эдийн засгийн уян хатан чанар, асар том нөөц боломж, эрч хүчийг харуулж байна. энэхүү зорилт нь үүнээс өмнө ОУВС болон Дэлхийн Банкны Хятад улсын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөөс өндөр байгаа бөгөөд Америк, Европын эдийн засгийн өсөлтийн тухай ОУВС-ийн төсөөллөөс хол давсан байна. Зөвхөн 2024 оны сар шинийн амралтаар гэхэд Хятад улсын хэмжээнд давхацсан тоогоор 2 тэрбум 293 сая хүн зорчиж, хүмүүс аялал жуучлалд 632.6 тэрбум юань зарцуулсан нь 2019 оныхоос 7.7%-р өссөн үзүүлэлт юм. 2024 оны эхний хоёр сард Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 6 их наяд 610 тэрбум юаньд хүчр, мөн үеийнхээс 8.7 хуваир өссөн байна. Иймд Хятад улсын эдийн засаг үргэлжлүүлэн тогтвортой хөгжих нь тодорхой болоод байна. 

Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин гэдэг ухагдахуун "моод" болоод байна. Өнгөрсөн жил Хятад улсын цахилгаан автомашин, лити батарей, нарны зайн бүтээгдэхүүний экспорт 1 их наяд юанийг давж, мөн үеийнхээс 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. Дижитал эдийн засаг түргэн хөгжиж, 5G хэрэгчийн тоо нийт хэрэглэгчийн 50 хувийг давав. Хятад улс "Патентын эрхийн хамтын ажиллагааны гэрээ"-гээр дамжин олон улсын патентын эрхийн өргөдөл гаргаж буй хэмжээ дараалан дөрвөн жил дэлхийд тэргүүллээ. Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин нь нэгэнт практик явцад бүрдсэн бөгөөд өндөр чанартай хөгжлийг эрчтэй дэмжиж ахиулж байна. 

Өндөр  түвшинд гадаадад нээлттэй хөгжих шинэ арга хэмжээнүүд нь Хятад улс даян дэлхийтэй хөгжлийн боломжоо хуваалцсаар байх шийдвэр зоригийг дахин харуулж байна. Хятад улс санаачилгатайгаар олон улсын эдийн засаг, худалдааны өндөр стандарт дүрэмд нийцүүлэн, тогтолцооны нээлттэй байдлыг алхам дараатайгаар өргөжүүлж, гадаад худалдааны чанар, тоо хэмжээг ахиулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлтаа нэмэгдүүлэн, "Бүс ба Зам" санаачилгыг өндөр чанартай хэрэгжүүлж, олон талт, хоёр талт, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж гүнзгийрүүлэх болно гэжээ.