Уран дархны зориг санааг уриалав
2024-03-12 10:39:15
Share
Share this with Close
youtube WeChat

“Их гүрний уран дархан бол Хятадын үндэстнүүдийн давхар байшингийн суурь, тулгуур юм” гэж саяхан болж өнгөрсөн “Хоёр чуулган”-ы үед Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн юм. Тэрээр “Уран дархны зориг санааг бий болгох хэрэгтэй” хэмээн онцолж, “Очир алмаазгүй бол шаазан хийх боломжгүй" тул "Их гүрний тэргүүн эгнээний уран дархчдыг ар араас нь сургаж бэлтгэх" хэрэгтэй гэв.

Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин мэргэжилтэй, өндөр ур чадвартай ажилтан, хөдөлмөрлөх хүчнийг сургаж бэлтгэхийг чухалчилж, “Нямбай хянуур уран дархны зориг санаагаар урт хугацаанд ажлыг алжаалгүй нэг нэгээр тэвчээртэй хийж, илүү их амжилтад хүрэхийн төлөө тэмцэх ёстой”, “Орчин үеийн ажилчин хүчтэй байх төдийгүй, оюун ухаан, эрдэм чадалтай, шинийг нээж бүтээн бодит ажлаараа цаг эриний хөг аялгууг эгшиглүүлэх ёстой” гэж онцолж ирсэн юм. Тэрээр уран дархны зориг санааны тухай  “Тогтвортой чармайж, анхаарлаа төвлөрүүлж, нямбай хянуур хэв суртлаар шилдгээс шилдгийг эрэлхийлэн тэмүүлэх" гэсэн утгатай үг хэмээн тайлбарлаад нийгэм нийтээрээ уран дархны зориг санаатай байхыг уриалжээ. 

Ойрын үед Жяшигийн Жиндэжэнь, Сычуаны Саньшиндүйн шинэ музейд очиж үзэхдээ Ши Жиньпин олон салбарын "уран дархчуул"-д хүндэтгэл илэрхийлж, цаашдын хөгжлийн замыг нь зааж байлаа. 

Дээр өгүүлсэн Жянсүгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо, “Бие даан шаргуу тэмцсэний дүнд бид үйлдвэрлэлийн сууриа тавьж чадсан” боловч “Зөвхөн төлөвлөгөөний зураг байгаад болохгүй, эцсийн эцэст гагнуурчийн гараар бүтдэг тул дэлхийн тэргүүний чадвар эзэмшихгүй бол хамгийн сайн тоног төхөөрөмж бүтээх боломжгүй” гэжээ. 

ХКН-ын 20-р хурлын үед Ши Жиньпин Гуаншигийн төлөөлөгчидтэй уулзахдаа нийгмийн олон салбарт хүчээ нэмэрлэж буй уран дархдад хүндэтгэл илэрхийлээд, “Хийсэн ажилдаа мэргэшин, шинийг бүтээж, зоригтой эрж хайн, ажлын байрандаа их амжилт гаргаж, шинэ эриний хөдөлмөрчдийн дууг эгшиглүүлэх ёстой” гэжээ.