Хятадын таримал ойн талбай дэлхийд тэргүүлдэг
2024-03-12 11:18:15
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, гуравдугаар сарын 12. Хятадын мод тарих 46 дахь өдөр юм, Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ногооруулсан байдлын тухай албан мэдээ"-нээс харвал, 2023 онд Хятад улс 3 сая 998 мянган га орчим талбай ойжуулж, бараг 4 сая 998 мянган га талбай зүлэгжүүлж, бараг 1 сая 905 мянган га талбайг цөлжилтөөс хамгаалжээ.  

Үндэсний ой, бэлчээрийн газрын Экологи хамгаалах, нөхөн сэргээх хэлтсийн дарга Жан Вэй: Сүүлийн жилүүдэд улс даяар хичээсний үр дүнд нийтдээ бараг 112 сая га талбай газар ногооруулж, үндэсний ойн талбай, ойн нөөцийн хэмжээ олон жил дараалан "давхар өсөлт"-өө хадгалж, таримал ой бараг 87.6 сая га талбай болж, дэлхийд тэргүүлсэн гэв.

Хятадын инженерийн академийн академич Лю Ширун: Сүүлийн 20 жилд дэлхий дахинд нэмэгдсэн ногооруулсан талбайн 25 хувийг Хятад улс гүйцэтгэжээ. Энд дурдаж буй 25 хувийн дийлэнх хэсэг нь ойжуулалт юм. Бидний хэрэгжүүлж буй том талбай ногооруулах ажил элсэрхэг газар, баруун хойд нутгийн хуурай газар, зүүн талын зарим газар гэж зааглаж, тусгайлж онцлоогүй. Ногооруулах боломжтой бүх газар нутгийг хамруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаа учраас энэ хувь нэмэр маш их юм гэжээ.