Хараагүй хүмүүст зориулсан кино
2024-03-12 10:21:18
Share
Share this with Close
youtube WeChat

Сохор хүмүүст кино ярьж өгдөг “Гуанмин кино театр” төслийг санаачилсан БНХАУ-ын Харилцааны их сургуулийн багш, оюутнууд сүүлийн зургаан жилийн турш 600 гаруй киног мэргэжлийн аудио тайлбартай болгон харааны бэрхшээлтэй хүмүүсийн хэрэглээнд нийлүүлжээ. Хятадад харалган болон сохор 28.6 сая хүн байгаа талаар Хятадын харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгээс мэдээлсэн байна. Тэдний 8 сая гаруй нь хараагүй хүмүүс ажээ. Гуанмин кино театрын төсөл хэрэгжиж эхэлсэн 2017 оноос хойш жил бүр 104 киног бүрэн жүжиглэлт бүхий аудио уншилттайгаар зах зээлд гаргаснаар харааны бэрхшээлтэй иргэд долоо хоногтоо хоёр удаа кино үзэх боломжоор хангагдсан байна.