Тэгш бус хөгжлийг хамтран ажиллаж шийдвэрлэх боломжтой
2024-03-14 15:55:42
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн тэгш бус хөгжил баян ядуугийн ялгааг улам холдуулан зааглаж байна гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүн төрөлхтний хөгжлийн тайлан”-д онцлоод, энэ зөрүүг хамтран ажиллаж байж арилгана гэжээ. 

Хүн төрөлхтний хөгжлийн индексийг нэг хүнд ногдох үндэсний орлого, боловсролын түвшин, дундаж наслалт гэсэн гурван үндсэн үзүүлэлтэд суурилж, тусгай тооцоолох аргачлалаар гаргадаг. 2020, 2021 онуудын хүчтэй уналтын дараа хүний хөгжлийн индекс өнгөрсөн онд өсч эхэлсэн. Гэвч чинээлэг улс, бүс нутгуудын индекс хүлээлттэй нийцэж байгаа ч ихэнх ядуу буурай улс, бүс нутгуудад энэ индекс COVID-19-ийн өмнөх түвшинд хүрээгүй байна. Адил бус байдал нь талцал, эдийн засгийн хуваагдлаас болж улам хүндрэх төлөвтэй. Эдгээрт улс төрийн туйлшрал сөргөөр нөлөөлж байна. Ногоон эдийн засгийг хөгжүүлэх, дижитал технологийн буруу хэрэглээг зохицуулж хянах, бүс нутгийн мөргөлдөөнийг шийдвэрлэх зэрэг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой ажилд улс төрийн туйлшрал саад болж, дэлхийн хамтын ажиллагаатай зөрчилдөж байна гэж тайланд дурджээ.