Гадаадын хөрөнгө оруулалтад тавих хязгаарлалтыг багасгана
2024-03-14 19:23:13
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр Хятадын Худалдааны яамны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн даргалан хийлгэжээ. 

Хэ Ядүн хэлэхдээ, энэ оны “Засгийн газрын ажлын тайлан”-д дурдсанаар, Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтад зөвшөөрөл олгохын сөрөг жагсаалтыг үргэлжлэн хасаж, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх хязгаарлалтыг бүрэн цуцална гэж онцолсон. Мөн дараачийн алхамд Худалдааны яам Хөгжил, шинэчлэлтийн үндэсний хороотой хамтран, үндэсний хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтад зөвшөөрөл олгох сөрөг жагсаалтад засвар оруулах тал дээр холбогдох газартай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх хязгаарлалтыг цуцлах болно гэжээ.