Герман далавчит пуужин Украинд нийлүүлэхгүй
2024-03-14 11:03:04
Share
Share this with Close
youtube WeChat

Германы канцлер Олаф Шольц өчигдөр, 13-ны өдөр Холбооны парламентын хуралд оролцохдоо, Украинд далавчит пуужин нийлүүлэхгүй гэдгээ ахин нотлов.

Олаф Шольц хэлэхдээ, шинэ технологийн дэвшилтэт зэвсгээр хангасан нөхцөлд Герман улс, Оростой шууд тулгарах эрсдэлтэй. Иймд холбооны засгийн газар энэ шийдвэрийг дэнсэлж үзээд, "болгоомжтой байх" зарчим барьж байгаа. Болгоомжтой байна гэдэг нь зарим хүмүүсийн боддог шиг сул тал биш. Германы далавчит пуужинг ашиглахын тулд Германы цэргийн мэргэжилтнүүд оролцох шаардлагатай. Энэ улсын канцлерын хувьд, би улаан шугам давах бодолгүй байна гэв.

Украинд далавчит пуужин нийлүүлэх эсэх асуудлаар Олаф Шольц сүүлийн үед дарамтад ороод байна. Сөрөг хүчин, мөн эрх баригч эвслийн дотор ч Олац Шольцоос өөр байр суурьтай хүмүүс байгаа бөгөөд алсын тусгалтай зэвсгийг Украинд өгөхийг зарим нь дэмжиж байгаа юм.