Ван И Шинэ Зеланд, Австралид албан ёсны айлчлал хийнэ
2024-03-14 19:11:40
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь даргалан хийлгэжээ.

Ван Вэньбинь мэдэгдэхдээ, Шинэ Зеландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд, Австралийн Гадаад хэргийн сайдын урилгаар ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И 3-р сарын 17-21-ний өдрүүдэд Шинэ Зеланд, Австралид албан ёсны айлчлал хийнэ. Мөн айлчлалын үеэр Австралийн ГХ-ийн сайд Пенни Вонгтой Хятад, Австралийн 7 дахь ээлжийн дипломат харилцаа ба стратегийн яриа хэлэлцээг хийнэ гэжээ.