Америк бусад орны компаниудад дарамт шахалт үзүүлэхээ болих ёстой
2024-03-14 19:14:00
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 14-нд Хятадын Худалдааны яам хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хурлын үеэр Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн худалдааны салбар дахь гол ажлын талаар танилцуулжээ. 

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим TikTok-той холбоотой хуулийн төслийг баталсантай холбогдуулан Хэ Ядүн хэлэхдээ, бид энэхүү мэдээллийг анзаарсан, Америк зах зээлийн эдийн засаг, шударга өрсөлдөөний зарчмыг хүндэтгэн үзэж, бусад орны компаниудад дарамт шахалт үзүүлэхээ больж, улс орнуудын компаниуд Америкт хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй байх орчныг бүрдүүлж өгөх ёстой. Мөн холбогдох талууд Хятадын хууль эрх зүйг чанд даган мөрдөх ёстой, Хятад улс шаардлагатай бүх арга хэмжээ авч, хууль ёсны эрх ашгаа хамгаалах болно гэжээ.