Бүхнийг Хятадад нялзаасан ч Америкийн асуудал шийдэгдэхгүй
2024-03-14 11:09:58
Share
Share this with Close
youtube WeChat
Жо Байден саяхан АНУ-ын конгресст илтгэл тавьж, өөрийгөө хэт дөвийлгөн магтаж, ерөнхийлөгчийн сонгуульд оноо цуглуулах ажилдаа ханцуй шамлан оров. Ханцуй шамлахад учир бий. Жо Байден зорилгодоо хүрэхийн тулд Хятадын асуудал гэгч хий хоосон зүйлийг дэвэргэж эхлэв. энэ нь анх удаагийн хэрэг биш, тэр алдсан нэр хүндийн хоосон орон зайг нөхөхийн тулд ийм үлгэр ярьсаар ирсэн юм. Жо Байден хэлэхдээ, Америк хэзээ ч Хятадыг өмнөө гаргахгүй. XXI зууны өрсөлдөөнд Хятад болоод бусад улсыг бид ялах болно гэв. 

Жо Байдены илтгэлдээ Хятадын тухай цөөн дурдсан боловч, Хятадтай сөргөлдөх өнгө аяс нь тодорхой харагдаж байв. Өдгөө Хятад Америкийн харилцаа намжих хандлагатай байгаа ч Хятадыг хамгийн гол өрсөлдөгч, геополитикийн хамгийн ноцтой сорилт гэж үзсээр байгаа нь ил юм. Ийм учраас эрүүл тогтвортой харилцааны үндэс суурь эмзэг хэвээр байна. 

Хоёр улсын төрийн тэргүүний Сан Францискогийн уулзалт Хятад, Америкийн харилцаанд эерэг хандлага авчирсан. Гэвч Америкийн талын үг үйлдэл урьдын адил зөрж, амлалтаа хэрэгжүүлсэнгүй. Умард Каролина мужийн цэргийн хуаран дахь Хятадын "Ниндэ цаг эрин" компанийн цэнэг хураагуурыг татан буулгаж, боомтын аюулгүй байдлын хамгаална гэх нэрээр Америкийн бүх боомтод байасан Хятад өргөгч цамхагуудыг сольж, Хятадын мянга гаруй компанид хориг тавьж, Хятадын био инженер, ухаалаг технологид хатуу хяналт тогтоож, Тик Ток зэрэг Хятадын AПП-ийг хэрэглээнээс хасахаар шийдвэрлэв. 

Энэ мэтээр Хятадад чиглэсэн алдаатай бодлогоо Америк явуулсаар байна.  Америкийн улс төрчид, төрийн сайд, элчин сайдууд хүртэл Хятадын эсрэг чиглэсэн үг үйлдэл олныг гаргаж байна. Тус улсын худалдааны сайд Жина Раймонд, Америкийн зам дээр яваа 3 сая машиныг хүссэн цагтаа Хятадууд зогоож чадна гэв.  Хятадад суугаа Америкийн элчин сайд Николас Бернс, Хятадаар удирдуулсан дэлхийд Америкчууд дургүй гэв. Энэ мэт жишээ цөөнгүй. 

Асуудлыг Америк өөрөөсөө хайх ёстой. Америкийн нам, бүлгүүдийн талцал, баян ядуугийн ялгаа, популизм, арьс үндсээр ялагварлан гадуурхалт, өр зээл, зэвсэгт халдлага. Тэдэнд өөрсдөд нь маш олон асуудал бий. Толгойны өвчнөө өөрсдөө намдаахгүй байж, тээр холын аливаа асуудлыг Хятадад нялзааж болохгүй. Ингэлээ гээд тэдний асуудал  шийдэгдэхгүй. Америкийн дипломат харилцааны түүх судлалын нийгэмлэгийн дарга асан Мелвин  Лефлер хэлсэнчлэн Америк Хятадын ирээдүйг шийдэх нь хоёр орон эхлээд өөрсдийн асуудлаа дотооддоо шийдэх ёстой. Зөвхөн дарамтаар асуудал шийдэгдэхгүй. Хятад, Америкийн дарамтад нугарч, дагахгүй. Хятадын бодлого, статеги тодорхой, Хятад улс өөрийгөө хөгжүүлж байна. Аль нэг орныг давах санаархал, хэн нэгнийг орлох, байр суурийг нь эзлэх зорилго байхгүй.