Ким Жон Ун шинэ загварын танкаа жолооджээ
2024-03-14 15:25:38
Share
Share this with Close
youtube WeChat

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 14-нд, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун өчигдөр, 13-ны өдөр Ардын армийн танкийн корпусын нэгдсэн хүчний сөргөлдөөнд бэлэн эсэхийг шалгах тэмцээн сургуулилтыг биечлэн удирдсан. Түүнээс гадна энэ сард Ардын армийн цэргийн сургуулилтыг газар дээр нь олон удаа удирдан явуулсан гэж мэдээлжээ. 

Сөргөлдөөнд бэлэн эсэхийг шалгах тэмцээн сургуулилт нь танкчдын байлдааны чадвар, тактикийн ур чадварыг шалгах зорилготой. Тэмцээнд Хойд Солонгосын шинэ загварын танкууд оролцож байна гэв. 

Эх сурвалжаас үзвэл, Ким Жон Ун шинэ танкны байлдах, цохилт өгөх, маневрлах чадварт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шинэ танкийг өөрөө жолоодож үзсэн байна. 

Орчин үеийн дайнд танк чухал үүрэг гүйцэтгэж байгааг Ким Жон Ун онцлоод, байлдааны үр дүнг дээшлүүлэхийн тулд байлдааны бодит бэлтгэл, сургалтын тэмцээн явуулахад илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэжээ.