Өвөр Монголын Шилийн гол аймгийн зүүн Үзэмчин хошууны Зүүн Хатавч боомт өчигдөр, 13-ны өдөр "дөрвөн шугамаар орох, хоёр шугамаар гарах" ачаа тээврийн шинэ гарц нээсэн байна. Ингэснээр ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.
Зүүн Хатавч нь 2008 оноос олон улсын хэмжээнд байнгын ажиллгаатай боомт болсон бөгөөд өнгөрсөн онд ӨМӨЗО-ны мэргэжлийн гол боомтуудын жагсаалтад орсон юм. Өнгөрсөн онд тус боомтоор 2.7 сая тонн ачаа тээврлэж, өмнөх дээд тоон үзүүлэлтээс 77.6 хувиар нэмэгдээд байгаа юм.
"Дөрвөн шугамаар орох, хоёр шугамаар гарах" ачаа тээврийн гарц нээгдсэнээр, зорчигч болон ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цогц ухаалаг гаалийн бүрдүүлэлт хийж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, ачаа тээвэрлэлтийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Ренчинсоо