Кайрос-1 пуужин хөөрөөд, төдөлгүй дэлбэрчээ
2024-03-14 10:17:22
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 13-ны өдөр Японы худалдааны Space One сансар судлалын компани 11 цаг 01 минутад жижиг хиймэл дагуул ачсан Кайрос-1 пуужинг Вакаяма мужийн Кии сансрын хөөргөх талбайгаас хөөргөсөн боловч пуужин хэдхэн секундын дараа агаарт дэлбэрчээ. Энэ тухай тус кмпаниас мэдэгдэхдээ, хөөргөлтийн эхний шатанд гэмтэл гарсан байж болзошгүй. Пуужин өөрийгөө устгах чадавхиа ашигласан гэжээ.

Space One компани өчигдөр үдээс хойш хэвлэлийн бага хурал хийж, гэмтэл аль хэсэгт илэрсэн нь тодорхойгүй байна. Пуужингаар буцааж илгээсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна, мөдхөн шалтгааныг тогтооно. Дэлбэрэлтийн шалтгааны нэг нь өөрийгөө устгах функцийг буруу идэвхжүүлсэн байх боломжтой гэж мэдэгджээ. 

Хиймэл дагуул сансарт хөөргөхийн тулд Японы хувийн компани өөрсдийн хөгжүүлсэн пуужин туршсан анхны оролдлого юм. Пуужин 18 метр урт, 1.35 метр голчтой, 23 тонн жинтэй байжээ.