Тусламж хүлээж байсан Палестин хүмүүс рүү Израйлийн нисдэг тэрэгнээс дайрчээ
2024-03-15 09:32:48
Share
Share this with Close
youtube WeChat

Палестины Газын зурвасын эрүүл мэндийн газар 15-ны өглөө мэдэгдэл гаргаж, өчигдөр 14-ний орой Газын зурвасын хойд хэсэгт байрлах Газа хотын тусламжийн эд зүйлс цуглуулах цэг рүү Израилийн арми дайрснаас хүмүүс амь үрэгдэж, олон арван хүн шархдсан гэж мэдээлэв.

Одоогоор Шифа эмнэлэгт 14 хүн нас барж, шархадсан 150 хүнийг эмчилж байна. Хүнд шархадсан олон хүн байгаагаас цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй, авран туслах ажиллагаа үргэлжилж байна гэжээ.

Газын зурвас дахь эх сурвалжууд Синьхуа агентлагт мэдээлснээр, тухайн үед тусламжийн бараа хүлээж байсан хүмүүс рүү Израилийн нисдэг тэрэгнүүд гал нээсэн, амь үрэгдэгсдийн дотор хүүхдүүд байсан гэв.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Газын зурваст Израилийн явуулсан дайралт, цэргийн ажиллагаанд өртөж 31300 хүн амь үрэгдэж, 73 мянган хүн шархаджээ.