Хятадын валютын зах зээл тогтвортой сайжирч байна
2024-03-15 20:58:16
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Валютын үндэсний газраас 2024 оны хоёрдугаар сарын банкуудын гадаад валютын төлбөр тооцоо, борлуулалт болон үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс банкууд гадаадтай холбоотой орлого төлбөрийг нэвтрүүлсэн тоо баримтаа танилцуулав. 

Үндэсний Гадаад валютын газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүньин 2024 оны хоёрдугаар сарын гадаад валютын орлого, төлбөрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Ван Чүньин хэлэхдээ, Хятад улсын валютын зах зээл тогтвортой ажиллаж, сайжирч байгаа бөгөөд хил дамнасан хөрөнгийн урсгал тогтвортой болж байна. Хоёрдугаар сард аж ахуйн нэгж, хувь хүн зэрэг банк бус салбаруудын хил дамнасан орлого, төлбөрийн ашиг 12.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 6.6 тэрбум ам.доллараар өссөн байна. Банкуудын гадаад валютын төлбөр тооцоо, борлуулалтын орлого 1.7 тэрбум ам.долларт хүрч, зах зээлийн хүлээлт тогтвортой, валютын арилжаа оновчтой, эмх цэгцтэй байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, 2024 онд хөгжингүй томоохон орнуудын мөнгөний бодлогод өөрчлөлттэй болж, гаднын хөрөнгийн урсгалын хурцадмал байдал намжих хандлагатай тул Хятадын гадаад валютын зах зээл тогтвортой болоход ашигтай юм гэжээ.