Хятадад визгүй зорчих хүрээ зургаан орноор тэллээ
2024-03-15 10:25:29
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 14-нөөс эхлэн Швейцар, Ирланд, Унгар, Австри, Бельги, Люксембург зургаан орны иргэд Хятад улсад визгүй зорчих боломжтой болж байна. Энэ сарын 1-нд Хятад, Тайланд хооронд харилцан визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Хятадад визгүй зорчих "найзын тойрог" ийнхүү ахин өргөжиж байна. Холбогдох зохицуулалтын дагуу өнөөдрөөс энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны хооронд дээрх зургаан орны энгийн паспорт эзэмшигчид Хятадад бизнес хийх, аялж жуулчлах, төрөл төрөгсөд найз нөхдөө эргэх, дамжин өнгөрөхдөө 15 хоног хүртэл хугацаагаар Хятад улсад ирэхдээ визгүй нэвтрэх боломжтой болж байна.

Хятадад визгүй зорчих болсон нь таалагдаж байна гэж олон жуулчин ярьжээ. Визгүй зорчих бодлого хэрэгжүүлснээр Хятад улс нийгэм соёлын солилцоо, хүмүүсийн харилцааг ахиулж, Хятадын нээлттэй хүртээмжтэй байдлыг харуулж байна. Энэ нь хоёр талт хамтын ажиллагааг цаашид ахиулж, ойлголцлоо нэмэгдүүлэхэд тустай гэж жуулчид үзэж байна гэж сэтгүүлч мэдээлэв.