"Хавар саатсан Хятад орон" хэвлэл мэдээллийн арга хэмжээ зохиолоо
2024-03-15 19:49:09
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 3-р сарын 13-нд Хятадын Төв Радио Телевиз, Мексикийн Үндэсний автономит их сургууль хамтран "Хавар саатсан Хятад орон" дэлхийн хэвлэл мэдээллийн хэлэлцүүлэг Мехико хотноо зохиожээ. БНАХУ-аас Мексикт суугаа Элчин сайд Жан Рүнь, Мексикийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын Мексик,Хятадын найрамдлын багийн ахлагч Полевинский, Мексикийн Үндэсний автономит их сургуулийн Хятад судлалын төвийн захирал Дюссель зэрэг Хятад Мексикийн улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн салбарын зуу орчим төлөөлөл оролцсон юм. 

Хятадын Төв Радио Телевизийн Латин Америкийн нэвтрүүлгийн төвийн дарга Жү Бө-Ин хэлэхдээ, энэ онд Хятад Мексикийн дипломат харилцаа тогтоосон 52 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны иж бүрэн стратегийн түншлийн харилцаа тогтоосны 11 жилийн ой болж байна. ХТРТ нь Мексикийн хэвлэл мэдээллийн мэргэжил нэгтэй хамт олонтой солилцоо хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, Хятад Мексикийн өндөр түвшний харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.