НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар, Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа Хятадын суурин төлөөлөгч, Элчин сайд Чэнь Шү НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 55 дугаар чуулганд 80 орныг төлөөлж хүүхдийн эрхийг хиймэл оюун ухаанаар хамгаалах тухай илтгэл тавив.
Хамтарсан илтгэлд дурдсанаар, хиймэл оюун ухаан бол хүн төрөлхтний хөгжлийн шинэ салбар. Хамтдаа зөвшилцөх, хамтдаа байгуулах, хамтдаа хуваалцах үзэл ойлголтыг баримталж, хиймэл оюун ухааны засаглалыг хөгжүүлэхэд бид хамтрах ёстой. Хүүхэд бол хүн төрөлхтний ирээдүй, найдвар юм. Шинэ үеийн хүүхдүүд хиймэл оюун ухааны технологи ашигладаг, хиймэл оюун ухааныг хэрэглэдэг гол бүлгүүдийн нэг болжээ.
Гэхдээ хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Хиймэл оюун ухааныг өндөр чанартай хөгжүүлэх, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийг хамтарсан илтгэлд уриалав.