Литвийн хилээр бараа оруулахгүй гэж Беларусь мэдэгдэв
2024-03-15 09:56:51
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар гуравдугаар сарын 14-нд Беларусийн засгийн газар Беларусь, Литвийн хилээр олон төрлийн бараа импортлохыг хориглоно гэдгээ мэдэгдэв. Импортлохыг хориглосон зүйлд пиво, дарс, хувцас, автомашины сэлбэг хэрэгсэл багтаж байна. 

Литва хилийн хоёр шалган нэвтрүүлэх газраа хаах шийдвэр гаргасны хариуд импортын хориг тавьсан гэж Беларусийн засгийн газар мэдэгджээ.

Сануулахад, өнгөрөгч хоёрдугаар сарын 21-нд Литвийн засгийн газар Беларусьтай хиллэдэг Лаверикс, Рейгадас хоёр боомтыг гуравдугаар сарын 1-нээс хаахаар болсон юм.